Ерөнхий боловролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд Монгол үндэсний дээл хувцас, ёс заншил, уламжлалт тоглоом наадгайг танин мэдүүлэх, өвлүүлэх зорилгоор жил бүрийн сар шинийн дараахан боловсролын байгууллагууд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тус арга хэмжээг өнөөдөр улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг зохион байгуулж, бяцхан хүүхдүүд үндэсний дээл хувцасаараа гангарч иржээ. Өдөрлөгийн үеэр хүүхдүүд үндэсний бүжиг, дуугаар урлагийн тоглолт толилуулж, алаг мэлхий өрөх, бөгцөг няслах, морь уралдуулах, 4 бэрх хаях зэрэг уламжлалт тоглоомоор наадлаа.