• Албан ёсны цахим хуудас
Сэтгүүлзүй өнөөдөр 102 “нас” хүрлээ
Өнөөдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байна. 1913 оны 3 дугаар сарын 6-нд Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар сэтгүүлзүйн салбарын үндэс тавигдсан байдаг. Өдгөө энэ салбар үүд, хоймороо улам тэлж өнөр өтгөн айл болжээ.  Тус салбарын гал тогоонд хөдөө, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн өөрийн гэсэн орон зайг эзэлж байна. Тухайлбал манай аймагт албан ёсны эрхтэй 5 телевиз, 7 хоног тутмын 2 сонин, сар тутмын 1 чөлөөт сэтгүүл, 1 хүүхдийн сонин болон 1 fm радио үзэгч, уншигч, сонсогчиддоо аймаг, орон нутгийн болоод улс, тив дэлхийн шинэ соргог мэдээллийг түгээсээр байна. Орон нутгийнхаа сэтгүүлзүйн салбарт ажилладаг бүх хүнд Монголын Үндэсний сэтгүүлзүйн 102 жилийн ойн мэндийг хүргэе.
Н.Гуамарал
2015-03-05 20:36:07