“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөний дагуу иргэдийг оношлох, эрүүлжүүлэх ажил эрчимтэй эхлээд байгаа. Энэ хүрээнд Арвайхээр хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7300 хүүхдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулснаас нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулах шаардлагатай 3580 хүүхэд байна гэсэн тоо гарсан. Сурагчдыг 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд дотор, чих хамар хоолой, шүд, мэдрэл, арьс харшил, охид, лабораторийн шинжилгээ зэрэг 7 мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулсан бөгөөд хамрагдвал зохих хүүхдийн 65,2 хувь нь үзлэгт орсноос 98 хувьд нь шүдний, 69,7 хувьд нь дотрын, 60,4 хувьд нь чих, хамар хоолойн эмгэг илэрсэн байна.