Хоёр дахь шатны үзлэг буюу нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан сурагчдын дийлэнх нь хоол боловсруулах эрхтэний, чих, хамар хоолойн, бөөр шээсний замын, шүдний өвчлөлтэй байна гэсэн онош гарсан ажээ.
Сурагчдын дунд зонхилж буй хоол боловсруулах эрхтэний өвчлөлийн үүдлийг мэргэжлийн эмч нар тайлбарлахдаа: “Хүүхдүүд өглөө хичээл сургуульдаа явахдаа өлөн элгээ тайлдаггүй, сургуулийнхаа ойр орчинд байрлах цайны газраас ширхэгийн хуушуур, пирошки худалдан авч иддэг учир шалтгаанаас болж хоол боловсруулах эрхтэн нь өвчилж байна” гэсэн урьдчилсан дүгнэлтийг өгч байна. Зорилтот жилийн хугацаанд дээрх өвчлөлтэй хүүхдүүдийг эмчилж, эрүүлжүүлнэ. Энэхүү үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн идэвх оролцоо чухал юм.