“Монгол цэргийн өдөр” буюу орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 94 жилийн ойн баяр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Тус өдрийг угтаж аймгийн Цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний анги, салбар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Алба хаагчид уран мэхийг уралдуулан барилдаж тэргүүн байранд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, дэд байранд Онцгой байдлын газар, гутгаар байранд Цагдаагийн газар тус тус шалгарлаа.
Тэргүүн байр Зэвсэгт хүчний 256 дугаар анги
Дэд байр Онцгой байдлын газар
Гутгаар байр Цагдаагийн газар