Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үе үеийн төгсөгчид, багш, ажилчдын амжилт, ололт нь аймаг, орон нутгийн болоод улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулcныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас” одонт сургуулиар өргөмжилсөн юм.
"Алтан гадас" одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар энэ сарын 14-ний өдөр сургуулийн хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
1926 онд улсын хангамжтай сургууль болон үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн өдрөөс өнөөг хүртэл хугацаанд тус сургуулийн хамт олон улсдаа ямагт үлгэр жишээ болон ажиллаж, манлайлсаар ирсэн түүхтэй. 1 дүгээр сургуулиас 110 гаруй эрдэмтэд, 20 гаруй гавьяат цолтон төржээ.
2014-2015 оны хичээлийн жилд тус сургууль 130 гаруй багш ажилчид, 2412 суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна.
2015-03-18 04:01:03