Бат-Өлзий сум “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийг Орхон голын мөсөн дээр зохион байгууллаа
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сум бүр зорилтот жилийн нээлтийг хийж байгаа билээ.
Бат-Өлзий сум уг нээлтийн арга хэмжээг Орхон голын мөсөн дээр зохион байгууллаа. Мөсний баярт сумын 300 гаруй иргэн оролцож, цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн хийхийн ашиг тусыг өдрийн туршид мэдэрч чадсан юм.
Энэ үеэр мөсөн харваа, мөсөн буухиа, мөсөн сумо гэсэн 3 төрөлт тэмцээн болж, 10 баг өрсөлдөн шилдгээ шалгарууллаа. Үүнд тэргүүн байранд С.Төмөр ахлагчтай “Өвтийн 1-р баг”, дэд байранд Д.Даваасүрэн ахлагчтай “Бүрэгтэйн 2-р баг”, удаах байранд Ж.Жамъянжав ахлагчтай “Улаан-амны 1-р баг” тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авав. Уг арга хэмжээ зорилтот жилийн хүрээнд анх удаа болж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг сумын Засаг дарга Н.Баттулга онцлон хэллээ.
2015-03-18 20:02:22