• Албан ёсны цахим хуудас
Марш тактикийн тэмцээн боллоо
Зэвсэгт хүчний анги салбарууд болон Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
 
Өв тэгш бие бялдар, тэсвэр хатуужил, цэргийн анхан шатны мэдэгдэхүүнийг олгох, хүүхэд залуучуудад цэрэг, эх орны үзэл төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, 113 дугаар салбар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын албаны алба хаагчид оролцож, гранат шидэх, цэргийн байр зүй, тактикийн норматив, химийн норматив, хөнөөлийн голомтоос сумны хайрцаг зөөх, буудлага зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм. Мөн жагсаал, гардан тулаан, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолтууд боллоо.
 
Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, дэд байранд Цагдаагийн газар, гутгаар байранд 113 дугаар салбар, тусгай байранд Онцгой байдлын газрын алба хаагчид тус тус шалгарсан байна. 
 
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэгжилтийн спорт “Дөл” тоглолт боллоо. Тоглолтод Арвайхээр сумын ЕБС-иуд, Баянгол, Зүүнбаян-Улаан сумын сурагчид оролцож, саадаар мөлхөх, гранат шидэх, байр зүй гэсэн төрлүүдээр өрсөлдсөнөөс тэргүүн байранд Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн сурагчид, дэд байранд МСҮТ, гутгаар байранд Арвайхээр сумын 2 дугаар сургууль, тусгай байранд Баянгол сумын сурагчид орлоо.
2015-03-18 20:26:24