• Албан ёсны цахим хуудас
Монгол хэл, бичгийн нэгдсэн шалгалт буюу элсэлтийн ерөнхий шалгалтын эхний даваанд 981 хүүхэд хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад  бүртгүүлсэн шалгуулагч бүр Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч байх шийдвэр гарсан. 
Энэ жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид  элсэн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болж байгаа юм. 
Монгол хэл, бичгийн нэгдсэн шалгалтыг 3 дугаар сарын 21-ний өдөр буюу өнгөрөгч бямба гарагт Арвайхээр хотноо зохион байгууллаа. Тус шалгалтад 1206 хүүхэд орохоор бүртгүүлснээс 981 хүүхэд хамрагдаж шалгалтаа өгөв.
Шалгалтын дүн 4 дүгээр сарын 4-ний өдөр гарах бөгөөд уг шалгалтыг энэ жилээс эхлэн анх удаа зохион байгуулж байгаа учир  босго оноондоо хүрч чадаагүй өөрөөр хэлбэл 400-аас бага оноо авсан хүүхдүүдэд боломж олгож 4 дүгээр сарын 25-ны өдөр шалгалтыг дахин зохион байгуулах ажээ.
 
2015-03-22 20:58:44