Зуны цагийн тоололд шилжихтэй холбоотой ажил эхлэх цагийг хэвээр мөрдөнө


Тус тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ажлын өдрийн цагийн хуваарийг 09:00-13:00, 14:00-18:00 цаг хүртэл хэвээр мөрдөж ажиллахаар тогтлоо.
Ерөнхий боловсролын сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудын хувьд ажил үүргийн онцлогоос шалтгаалан ажлын өдрийн дээрх цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах юм.
2015-03-25 02:05:55