• Албан ёсны цахим хуудас
Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинарыг 2015 он гарсаар 2 дахь удаагаа зохион байгууллаа. 
Энэ удаа Шинжлэх ухааны академийн орлогч дарга, Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Проф.Др.Ц.Даваадорж Арвайхээр хотноо хүрэлцэн ирж “Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт” сэдвээр төрийн албан хаагчдад сургалт хийж, санал солилцлоо.
Өнгөрөгч 1 дүгээр сард Төрийн албаны шинэтгэл, Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолох нь сэдвүүдээр төрийн албан хаагчид номын дуу сонссон юм. 
 
 
2015-03-25 02:22:42