• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангайчууд "Эх дэлхийн цаг"-т нэгдлээ
Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20:30-21:30 цагийн хооронд нэгэн зэрэг гэрлээ унтрааж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үйлст нэгддэг уламжлалтай. 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.  Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжжээ.
 
Тус үйл ажиллагааг “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя" уриатайгаар аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Залуусын элч ТББ хамтран 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20:30-21:30 цагийн хооронд Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. “Эх дэлхийн цаг”-т охид, эмэгтэйчүүдийн ӨВ Бриллиант клуб, Шинэ зууны элч аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Өсвөрийн элч хүүхдийн өөрөө удирдах байгууллага, Арвайн элч ХХК, иргэд, олон нийт оролцлоо.
2015-03-29 22:19:15