• Албан ёсны цахим хуудас
Бяцхан уран гимнастикчид өрсөлдөв
Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн захиргаа, заах аргын нэгдлээс жил бүр хүүхдүүдийнхээ дунд уран гимнастикийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 
Хүүхдийн авьяас чадвар, авхаалж самбааг хөгжүүлэх, хөдөлгөөний уян хатан чанарыг сайжруулах, гоо зүйн мэдрэмж олгох, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн өнөөдөр боллоо.
Тэмцээнд бэлтгэл, ахлах, дунд, бага бүлгийн 50 гаруй хүүхэд оролцож уран гимнастикаар өөр хоорондоо өрсөлдсөн юм.
 
2015-03-29 23:08:30