Биеийн тамир спортын газар, үндэсний бөхийн Арвайн хүчтэн дэвжээ, Соёмбо дэвжээ хамтран энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Өвөрхангай аймгаас төрөн гарсан аймгийн заан цолтой бөхчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулганд нийт 20 гаруй бөх оролцлоо. Энэ үеэр сумдын удирдлагууд өөрийн сумаас төрсөн заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн аймгийн заан цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг тойргын журмаар зохион байгууллаа. Барилдаанд аймгийн начин Т.Ядамсүрэн, аймгийн харцага Х.Гантулга, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн заан Д.Дарханбаатар, аймгийн арслан Б.Батдорж, сумын заан Ж.Бямбадонид нар эхний 6 байранд шалгарлаа.
Дашрамд дуулгахад Өвөрхангай аймгаас нийт 90 аймгийн заан цолтой бөх төрөн гарчээ.