Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллана
Эмч, мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, ажлын байранд сэлгэн ажиллуулах болон судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг өнгөрөгч пүрэв гарагт Арвайхээр хотноо зохион байгууллаа. Сургалтанд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалт, багаар ажиллах ур чадвар, харилцаа хандлага, тусламж үйлчилгээний аюулгүй байдал, сувилгааны түүх хөтлөлтөөр номын дуу сонсож, харилцан туршлага солилцов.
Энэхүү сургалтанд их эмч, багийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хамтдаа оролцсон нь онцлог байсан ба эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан бие биеэ хүндэтгэж хамтарч ажиллахад ач холбогдолтой сургалт боллоо хэмээн оролцогчид хэлж байв.
2015-04-06 21:53:24