Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 2015 оны эхний улирлын байдлаар нийт 601 иргэн хандсан байна. Тодруулбал 188 иргэн гомдол гаргаж, 29 иргэн санал хүсэлт тавьж, 357 мэдээлэл лавлагаа авсан бол 27 иргэн талархал илэрхийлжээ.
Өмнөх оны энэ үетэй харьцуулахад тус төвд гомдол гаргах иргэдийн тоо буурч, мэдээлэл, лавлагаа авах, төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлэх иргэдийн тоо өссөн байна.