Эхний 3 сард аймгийн камерын хяналтын системээр 156 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
2015 оны эхний 3 сарын байдлаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн камерын хяналтын системд нийт 156 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дүрст бичлэг бүртгэгдсэн байна.
1 дүгээр сарын 28-наас тус төвд Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан 91 зөрчлийг шууд камерын хяналтаар цаг тухай бүрт нь илрүүлсэн бол 65 зөрчлийг иргэд, олон нийтийн хүсэлтээр шүүж илрүүлжээ. Тухайлбал иргэдийн хүсэлтээр нөхөж үзсэн бичлэгээс замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 22, хулгайн гэмт хэрэг 19, бичиг баримт, эд зүйлээ хаясан, гээсэн 13, нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага мөргөсөн 4, иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой /Залилан/ 5, иргэд хоорондын хувийн харилцаанаас үүдэлтэй хувийн эд хөрөнгөд халдсан 2 зөрчлийг шүүж илрүүлсэн бол камерын шууд хяналтаар замын аюулгүй байдалтай холбоотой 76, иргэний үүргийн 15 зөрчлийг илрүүлсэн байна.
2015-04-07 02:45:33