• Албан ёсны цахим хуудас
Сэлэнгэ аймаг дахь Өвөрхангайчууд нутгийнхаа нэрийг өндөрт өргөн аж төрж байна
Төрж өссөн нутгаасаа алс өөр аймаг, хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нутаг орноо гэсэн сэтгэл үргэлж тэдний зүрхний гүнд уяатай байдаг. Монгол улсын хойморт орших Сэлэнгэ аймагт Өврийн сайхан хангай нутгаас 90 гаруй иргэн суурьшин ажиллаж, хөдөлмөрлөж байгаа юм.
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн нутагтай, ажилсаг хөдөлмөрч, эвсэг найрсаг хүн ардтай, үржил шимт Сэлэнгэ нутагт Төрийн захиргааны байгууллагын удирдлагуудаас эхлээд урлаг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн салбарт Өвөрхангайчууд өнгөлж, энэ л  сайхан нутгийн ард олонтой ахан дүүс шиг аж төрж байна. 
Нутгийн зон олны хоорондын гүүр болсон “Сэлэнгэ аймаг дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл” байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд алба, амины ажлаар ирсэн нутгийнхандаа өөрсдийн зүгээс чадах бүхий л зүйлээр тусалж дэмждэг ажээ.
 
"Сэлэнгэ аймаг дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл"
 
2015-04-08 01:47:48