Төрийн дээд шагналаар хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүллээ
Монгол цэргийн өдөр болон Казак түмний Наурезын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 47 дугаар зарлигаар Өвөрхангай аймгаас 11 иргэн Төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа.
Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт олон жил тууштай ажиллаж, тухайн салбарын болоод аймаг, орон нутаг, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 иргэнийг шагналаа.
Төрийн дээд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардуулж өгөв.
2015-04-12 23:24:25