Таны сонгосон мэргэжил насан туршийн тань ажил, амьдралын баталгаа болох ёстой хэмээн аймгийн Засаг дарга төгсөх ангийн сурагчдад зөвлөлөө


Төгсөх ангийн сурагчдын хувьд найз нөхдөө даган дуурайх, сургуулийн нэрийг нь бодож сонголтоо хийх зэрэг түгээмэл алдааг гаргаснаар эзэмшсэн мэргэжил үнэ цэнэгүй болох, эцэг эхийнхээ мөнгийг үр ашиггүй үрж ажилгүйчүүдийн эгнээг нэмдэг тухай гашуун сургамжийг сануулж энэ алдааг давтахгүй байхыг захилаа.
Түүнчлэн зорилгоо тодорхойлж түүнийгээ биелүүлэхийн тулд үйлдэл хийдэг байх, өдөр тутмын ажлаа төлөвлөж, цаг ашиглаж сурах, аливаа зүйлийг сурахын төлөө санаачлагатай байхыг зөвлөлөө.

2015-04-13 10:47:15