Арвайхээрийн 11 багаас 5 багийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад байна
“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж оношлох, эмчлэн эрүүлжүүлэх юм.
Хуваарийн дагуу 3, 4 дүгээр сард Арвайхээр хотын 11 багаас 7 багийн иргэд үзлэг, шинжилгээндээ хамрагдахаас өнөөдрийн байдлаар 1, 3, 4, 5, 8 дугаар багийн иргэд анхан шатны болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагджээ. Эдгээр багуудаас анхан шатны үзлэгт нийт 9221 иргэн орохоос 4007 буюу 43.4 хувь нь хамрагдсан байна. Анхан шатны үзлэгээс сонгогдсон 774 иргэний 726 буюу 93.8 хувь нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 92.5 хувь нь өвчлөлтэй оношлогджээ.
Иймд иргэд анхан шатны үзлэгтээ идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндийнхээ төлөө цаг, заваа зарцуулах шаардлага байгааг дээрх тоо харуулж байна.
4 дүгээр сарын 16-наас 18-ны хооронд 2 дугаар баг, 4 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд 9 дүгээр багийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулна.
Ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэн нарийн мэргэжлийн эмч нар сумдыг зорино. Тус үйл ажиллагаа Богд, Баянгол сумаас эхэлнэ.
2015-04-16 21:14:27