Аймгийн хэмжээнд 40 мянган мод ургуулна
Төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилт аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “БҮТЭЭЛЧ ӨВӨРХАНГАЙ” хөтөлбөрт тусгагдсан.
Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны мод тарих өдрүүдийг аймгийн хэмжээнд “40 мянган мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус хөдөлгөөн 5 дугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд Ойн тухай хуулийн дагуу 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулан, усалж арчилна.
2015-04-16 21:35:00