Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад Аденауэр Сантай хамтран “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-ноос 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 19 сумын төлөөлөл 70 гаруй эмэгтэйчүүд оролцсон юм.
Өвөрхангай аймаг 112.0 мянган хүн амтай улсын хэмжээнд 2 дугаар байранд орж байна. Нийт хүн амын 50.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 50-иас 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо өндөр байдаг ч шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо бага байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
2015-04-20 19:00:05