1000 айлын орон сууц барих зорилт энэ онд бүрэн хэрэгжиж дуусна
Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “БҮТЭЭЛЧ ӨВӨРХАНГАЙ” хөтөлбөрт тусгагдсан “Аймгийн хэмжээнд орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хороолол барьж 1000 айлыг орон сууцжуулах” зорилт энэ онд бүрэн биелж байна.
2012 оноос 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Арвайхээр, Хархорин, Хужирт сумдад 979 айл шинэ орон сууцанд орж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирлаа. 2015 он гарсаар 183 айлын 4 орон сууц ашиглалтанд ороод байна. Тодруулбал Арвайхээр хотод цагдаагийн алба хаагчдын 53 айлын “ШОНХОР ТАУН”, 43 айлын 9 давхар “GEGEEN TOWER”, “Цуурайт гол” компанийн 27 айлын орон сууц, Хархорин суманд “Хархорин өргөө” компанийн 60 айлын орон сууц тус тус ашиглалтанд оров. Энэ онд багтаж ашиглалтанд өгөх 192 айлын 4 орон сууц 10-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эдгээр орон сууц ашиглалтанд орсноор аймагт 1000 айлын орон сууц барих зорилт бүрэн хэрэгжиж дуусна.
2015-04-21 02:25:41