Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын шилдгүүд тодорлоо
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжих, тэднийг чадавхжуулах, арга зүй удирдлагаар хангах, харилцан туршлага солилцох, аймгийн хүүхдийн оролцооны шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулах зорилгоор “Мэдээллийн яармаг-2015” өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд 17 сумаас хүүхдийн өөрөө удирдах 20 байгууллагын нийт 60 гаруй сурагчид оролцож үйл ажиллагааны сайн туршлага, тайлангаа танилцуулж, харилцан туршлага солилцов. Мөн энэ үеэр хүүхдийн оролцоон дээр түшиглэсэн “Хүүхэд хамгаалал” сургалт, “Гар утасны зохистой хэрэглээ” хэлэлцүүлгийг зохион байгуулж, аймгийн шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудыг шалгаруулсан юм. Тэргүүн байранд Сант сумын “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”, дэд байранд Арвайхээр хотын Мэргэд лаборатори сургуулийн “Энэрлийн элч” бүлгэм, гутгаар байранд Арвайхээр хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Ногоон төгөл” эко клуб тус тус шалгарлаа.
.
2015-04-21 22:16:39