Архивын тасаг зориулалтын байртай боллоо

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт “Төрийн архив”-ыг зориулалтын байртай болгох зорилт тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дэргэдэх “Архивын тасаг”-ийг Орон нутгийн өмч борлуулсны орлогын 150.0 сая төгрөгийн хөрөнгөөр хуучин” Монгол банк”-ны байранд нүүлгэн шилжүүллээ.
.jpg)
“Архивын тасаг” тусдаа гарч зориулалтын байртай болсноор архивын бичиг баримтын хадгалалт, хамгаалалт сайжирч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.


Дашрамд дурдахад тус тасагт 1922-2014 оны хоорондох байнга хадгалах хадагламжийн нэгж 34181, түр хадгалах хадагламжийн нэгж 10033 нийт 44214 хадгаламжийн нэгж, баримт материал хадгалагдаж байна. Архивын тасгаар өдөрт 15-20 иргэн тогтмол үйлчлүүлдэг ажээ.

2015-04-22 21:23:29