• Албан ёсны цахим хуудас
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” аян өрнөж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 2012 оноос эхлэн олон улсын энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлдэг уламжлал тогтжээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.

Энэ жилийн сарын аяныг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран Арвайхээр хотын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагуудын тогооч, ажил олгогчдод “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

Тухайлбал цахилгаан багаж хэрэгслүүдтэй хэрхэн зөв ажиллах, хийн газны хэрэглээ, ашиглалтын аюулгүй байдал, анхаарах асуудал зэрэг сэдвээр үзүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.

Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагуудын тогооч, ажил олгогчид

 Цахилгаан багаж хэрэгслүүдтэй хэрхэн зөв ажиллах үзүүлэх сургалт

Хийн газны хэрэглээ, ашиглалтын аюулгүй байдлын  үзүүлэх  сургалт

 

 

 

 

2015-04-22 22:33:25