“Хүндийн өргөлт”-ийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч ирлээ
Монголын Үндэсний Олимпийн хорооны 60 жилийн ойн нэрэмжит “Хүндийн өргөлт”-ийн өсвөр болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай аймгаас Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай баг тамирчид оролцож багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн Олон улсын хэмжээний мастер Г.Баасанжаргал 53 кг жинд огцом өргөлтөөр насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэмцээнд хот, хөдөөгийн өсвөрийн 15 баг, 110 тамирчин, насанд хүрэгчдийн 16 баг, 100 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
2015-04-28 21:01:58