"Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-ээс багаараа хүрэл медаль хүртлээ
Монгол улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжиннямын нэрэмжит “Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн” Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдсан. “Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-нд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын Б.Очир дасгалжуулагчтай баг тамирчид оролцож, багаараа хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд 16 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 1 алт, 12 хүрэл медаль авснаас 48 кг жинд Б.Хорлоодой аваргын алтан медаль хүртэж тэмцээний “Шилдэг тамирчин”–аар шалгарсан байна. Өнөө жилийн өсвөр үеийн улсын аваргад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан тамирчид оролцжээ.
2015-04-29 08:53:57