Цэрэг татлагад залуучууд 98 хувьтай хамрагджээ
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны нууц тушаал, аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага явуулах шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 14-нөөс 27-ны өдрийг дуустал цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Арвайхээр, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Уянга, Бат-Өлзий сумдад цэрэг татлагыг явуулсан бөгөөд цэргийн насны залуучуудын 98 хувь нь хамрагджээ.
2014 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар ерөнхий зориулалтын болон хилийн цэрэгт алба хаасан цэргүүд 5 дугаар сарын 1-ний өдөр халагдаж ирэх бол 2015 оны 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуучууд 5 дугаар сарын 3-ны өдөр эх орныхоо торгон хилийн манаанд мордоно.
2015-04-29 19:21:28