• Албан ёсны цахим хуудас
“Миний номын өргөө” төсөл хэрэгжиж эхэллээ

Дэлхийн Банкны санхүүжилтээр Японы Хүүхдийг Ивээх сангаас манай аймгийн 10 суманд “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төсөл  3 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд Японы Хүүхдийг Ивээх сангаас аймгийн Төв номын сантай хамтран “Миний номын өргөө” төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төсөлд Арвайхээр хотын цэцэрлэгт хамрагддаггүй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдээс 5 настай 30 хүүхдийг сонгож хамруулах ажээ. Эдгээр хүүхдүүд оюун ухаан хөгжүүлэх тоглоом, үлгэрийн болон зурагтай ном бүхий 10 багцыг 3 сарын турш ээлжлэн хэрэглэж, тоглож, зурж сурсанаар тэдний сурахуй үйл бүх талаараа хөгжих юм байна. Түүнчлэн 10 багцаас тус бүр 1 ширхэг багц төв номын санд тогтмол байх бөгөөд уг төсөлд хамрагдаагүй ч сонирхсон хүүхэд багачууд, эцэг, эхчүүд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.

 

2015-05-01 00:47:32