Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавиад 2 дахь жилдээ ажиллаж байна. Эхний жил улсын хэмжээнд 40 сургуульд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг туршсан бол 2 дахь жилээс үндэсний хэмжээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох” аймгийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, сургалтын менежер, бага ангийн багш нарын төлөөлөл 190 хүн оролцож, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн тухай сайн туршлагаа хуваалцан, мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр сургууль бүр хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хичээл болон үйл ажиллагааны бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан бол 1-5 дугаар ангийн 400 гаруй сурагчид дуу хөгжмийн хичээлээр сурсан дуу, шүлэг, хөгжим, бүжгээ богино хугацаанд багш нартаа үзүүлж сонирхууллаа.
Сурагчдын урласан бүтээлүүд