Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэдийн оролцоог хангах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх зорилгоор аймгийн төвийн 11 багийн 110 гаруй иргэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Мөн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Арвайхээр хотын иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж нийт 14 мянга гаруй иргэнийг хамрууллаа.