Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр Арвайхээр хотын нийт нутаг дэвсгэрийн ил задгай болон зохиомол хур хогийн цэгийг цэвэрлэх, дарж булах ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Тус цэвэрлэгээнд 11 багийн 2375 иргэн, 18 машин техник хэрэгсэлтэйгээр 105 га газрыг цэвэрлэж, 2332 м3 хогийг зориулалтын хогийн цэгт зөөж тээвэрлэсэн нь сургуулийн хүрээнд зохион байгуулсан бүтээлч ажын нэг боллоо.
Мөн Арвайхээр хотын 5 дугаар багийн 24 айлын орон сууцны дулааны болон цэвэр усны шугамыг бүрэн сольж шинэчилсэн.