
Мижид овогт Ишдоржийн Доржсүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1977 онд төрсөн. 1995 онд Арвайхээр сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1999 онд Цагдаагийн дээд сургууль, 2008, 2011 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал
1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.
Хариуцсан салбар
-Гадаад харилцаа, төсөл хамтын ажиллагаа
-Эдийн засаг, үйлдвэрлэл, уул уурхай
-Санхүү, Татвар, Статистик
-Стандартчилал
-Худалдаа, үйлчилгээ
-Хүнс, хөдөө аж ахуй, байгалийн гамшгийн эрсдэл
-Хууль зүй, Батлан хамгаалах
Утас:7032-3847