• Албан ёсны цахим хуудас
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс өнөөдөр төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг зохион байгуулав.
Өдөрлөгт төрийн болон төрийн бус 13 байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож, 100 гаруй иргэнд авлигын эсрэг болон өөрийн байгууллагад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сурталчиллаа Мөн цахим болон цаасан хэлбэрээр 200 гаруй иргэнээс санал, асуулга авсан байна.
Өдөрлөгийн үеэр төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэг нэмэгдүүлэх АХА тэмцээнийг зохион байгууллаа.

 

2024-06-05 18:15:25