• Албан ёсны цахим хуудас
Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Авлигатай тэмцэх газрын холбогдох ажилтнуудтай хамтран 2018 оны 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд сум, агентлагуудын удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, иргэд олон нийтэд хандсан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр нэгдсэн сургалт, өдөрлөг зохион байгууллаа. 

Сургалтаар шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудын тушаал шийдвэртэй холбоотой гарч буй нийтлэг алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал, төрийн албан хаагчдын дунд ХАСУМ, болон ХАСХОМэдүүлгээ буруу, дутуу мэдүүлснээс үүсэх үр дагавар, хуулийн хариуцлага, мөн авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тус тус сургалт мэдээлэл өгч ажиллалаа.


Сургалтанд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга болон хэлтэс, агентлагийн нийт 57 удирдах албан тушаалтан, 130 гаруй төрийн албан хаагч хамрагдав.

2018-05-11 18:35:13