Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулж буй сургалт, өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Иргэний танхимд Арвайхээр сумын 12 багийн 120 гаруй иргэдэд "Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа.
ЕБСургуулиудын ахлах ангийн 96 сурагчдад "Шударга ёс бидний тэмүүлэл" сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг аймгийн Засаг даргын дэргэдэх боловсол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж, гарын авлага, тараах материалыг боловсруулан тараав.