Аймаг, орон нутгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулж, үр дүнтэй тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг нийт төрийн байгууллагуудад уриалж “Авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, албан тушаалын гэмт хэрэггүй аймаг” байх сарын аяныг эхлүүллээ.
Уг аян нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнд:
- Сум, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх.
- Төрийн байгууллагын удирдлага, албан хаагч, иргэд олон нийтэд хандсан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн сургалт, өдөрлөг зохион байгуулах.
- Авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээлүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
- Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах чиглэлээр уриалга гарган сум, байгууллагуудад хүргүүлэх.
- Сахилга хариуцлагын чиглэлээр албан даалгавар гаргах. Хэрэгжилтийг дүгнэх.
- Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан “Шударга ёс бидний тэмүүлэл” номын хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран гарын авлага боловсруулан ахлах, дунд ангийн сурагчдад тараах.
- “Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдэвт гэрэл зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлан, шалгаруулах.
Сум, байгууллагууд аяны хугацаанд үр дүнтэй тодорхой ажлуудыг зохион байгуулж, хийгдсэн ажлаа байгууллагын болон аймгийн нэгдсэн цахим сайтад байршуулж сурталчилах.
Сум, байгууллагын сарын аяны үйл ажиллагааг дүгнэхдээ бичгээр ирүүлсэн ажлын тайлан болон сум, байгууллагуудын өдөр тутам ашиглаж буй цахим сайтад нэвтрэн үнэлж, дүгнэнэ.