Аймгийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим арга хэмжээ авах тухай” 04 дүгээр албан даалгаврыг боловсруулан гаргаж, 19 сум, 21 агентлагт хүргүүлэв. Албан даалгаврын хэрэгжилтийг 12 дугаар сард дүгнэх бөгөөд цаашид жил бүр хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн.