“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу аймаг, орон нутагт хамаарах заалтаар аймгийн Засаг даргын 2018 оны а/202 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагаа, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх 2018 оны төлөвлөгөө”-г дотогшоо буюу байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн, гадагшаа буюу сум, агентлагт хамаарах заалтаар нийт 53 ажил, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэхээр баталлаа.