• Албан ёсны цахим хуудас
“Таниулья, мэдээлье, илрүүлье” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Таниулья, мэдээлье, илрүүлье” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа ба хэрэг үйлдэгсдийн дийлэнх нь эцэг, эхийн танилууд болон хамаатан садан, өөрийн найз нөхөд нь байгаа юм. Хэрэг үйлдэхэд архидан согтуурхах, цахим орчны хяналгүй хэрэглээ, эцэг, эхийн хариуцлагагүй байдал гол шалтгаан болж байна. Хэдийгээр уг асуудлыг хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллагуудаас байнга ярьж, шийдвэр гаргах түвшинд мэдээлж, тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа шалтгааныг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж, олон талаас санал бодлоо хэлж, цаашдын үйл ажиллагааг тодорхойлсон юм. Уулзалт хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлага болон хууль хяналтын байгууллагууд, сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, эрүүл мэндийн байгууллага, багийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

2023-04-19 10:27:19