Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ, төлбөрийн хэмжээ тогтоох тухай тогтоолын төсөлд саналаа өгнө үү. Та бүхэн саналаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд ulzii_9931@yahoo.com хаягаар илгээнэ үү. Мөн комент хэсэгт тэмдэглэн үлдээх боломжтой.
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ,
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.10, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, Засгийн газрын 2014 оны 222 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 3.4.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ болон түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д даалгасугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ......оны
.....дугаар сарын ...ны өдрийн .... дугаар
тогтоолын хавсралт
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ,
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ |
Ашигт малтмалын нэр |
Ашигт малтмалын хэмжих нэгж |
Хэмжээ /төгрөг/ |
Нэг. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ |
|||
1 |
Элс, хайрга, хүрмэн чулуу, боржин, дайрганы зориулалттай барилгын чулуулаг |
шоо метр |
5000 |
Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хэмжээ |
|||
1 |
Элс |
шоо метр |
1800 |
2 |
Хайрга |
шоо метр |
1800 |
3 |
Барилгын чулуу |
шоо метр |
1600 |
4 |
Тоосгоны шавар |
тн |
1600 |
5 |
Шохойн |
тн |
1800 |
6 |
Хүрмэн чулуу |
тн |
1800 |
7 |
Хар шороо |
шоо метр |
5000 |
8 |
Улаан шороо |
шоо метр |
5000 |
-оОо-