Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төсөлд саналаа өгнө үү. Та бүхэн саналаа 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 1 дүгээр сарын 27-ны хооронд zulaa0412@gmail.com хаягаар илгээнэ үү. Мөн комент хэсэгт тэмдэглэн үлдээх боломжтой.
ТӨСӨЛ
Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралтын 15, 20-22 дэхь заалтуудыг хавсралтад дурдсан хэмжээгээр өөрчилсүгэй.
- Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон хувиар ногдуулах ажлыг зохион байгуулж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д үүрэг болгосугай.
- Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 08/05 дугаар тогтоолын 15, 20-22 дэхь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
2022 оны ......дугаар сарын ......өдрийн
дугаар тогтоолын хавсралт
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ (төгрөгөөр)
№ |
Татварын нэр төрөл |
Төрөл |
ИТХ-аас тогтоосон хэмжээ /2018/ |
Шинэчилж тогтоох санал |
15 |
Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 килограмм бол 2500 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 200 төгрөг нэмж; |
Аймгийн төвийн суманд: |
1,500 |
2,500 |
Бусад суманд: |
100 |
200 |
||
20 |
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход |
Аймгийн төвийн суманд: |
600,000 |
900,000 |
Бусад суманд: |
300,000 |
450,000 |
||
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад |
Аймгийн төвийн суманд: |
200,000 |
300,000 |
|
Бусад суманд: |
100,000 |
150,000 |
||
21 |
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход |
Аймгийн төвийн суманд: |
120,000 |
180,000 |
Бусад суманд: |
60,000 |
90,000 |
||
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад |
Аймгийн төвийн суманд: |
45,000 |
67,500 |
|
Бусад суманд: |
24,000 |
36,000 |
||
22 |
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход |
Аймгийн төвийн суманд: |
800,000 |
1,200,000 |
Бусад суманд: |
500,000 |
750,000 |
||
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад |
Аймгийн төвийн суманд: |
400,000 |
600,000 |
|
Бусад суманд: |
200,000 |
300,000 |
--oOo--
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын
хувь, хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, шатахуун түгээх, банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч, орон нутагт салбар бүхий худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон Өвөрхангай аймагт харьяалалгүй иргэний бүх үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 2.0 хувиар, бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.8 хувиар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус тогтоосугай.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулж аймгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (А.Ишдорж)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай” 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ