• Албан ёсны цахим хуудас
“ Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хоногт хураах төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын төсөлд саналаа өгнө үү.

Тогтоолын төсөл

 

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.11, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам” батлах тухай А/101 дүгээр тушаалын хавсралтын 9.2.2 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Норм батлах тухай” 256 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

  1. Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хоногт хураах төлбөрийн хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
    1. Мотоцикль /мопед/ - 5000 /таван мянга/ төгрөг
    2. Бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, бүх жин 3.5 тонноос бага ачааны автомашин – 10000 /арван мянга/ төгрөг
    3. Бүх жин 3.5 тонноос дээш ачааны автомашин, автобус, хүнд машин механизм – 15000 /арван таван мянга/ төгрөг
  2. Тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх тариф
    1. Суурин газарт бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус, бүх жин 3.5 тонноос бага ачааны автомашин – 50.000 /тавин мянга/ төгрөг
    2. Суурингийн гадна 1 км тутамд - 2300 /хоёр мянга гурван зуу/ төгрөг
  3. Тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд жил бүр хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга /Б.Мөнх-Эрдэнэ/-д даалгасугай.
  4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 07/06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                   О.ПҮРЭВДОРЖ

 

2022-06-16 10:26:56