• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр хотын “Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай” журмын төсөлд саналаа өгнө үү.

Арвайхээр хотын “Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай” журмын төсөлд санал авч байна. Та бүхэн саналаа 2022 оны 08 дугаар сарын 15-наас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд info@ov.gov.mn хаягаар илгээнэ үү. Мөн комент хэсэгт тэмдэглэн үлдээх боломжтой. 

 

 

 

 

 

Төсөл

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН  

ТУШААЛ, ЗАХИРАМЖ

 

2022 оны ....сарын......өдөр                        дугаар......../.......                                                

                 

 

Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох,

бүсэд мөрдөх журам батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсэг, Агаарын тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААН/ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

          2. Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газар /Г.Баясгалан/, Мэргэжлийн хяналтын газар /С.Дуламсүрэн/, Ус цаг уур орчны шинжилгээний төв /Б.Оюунчимэг/, Арвайхээр сумын Засаг дарга /Б.Ганбат/-д тус тус даалгасугай.

          3. Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Н.Энхцэцэг/-д тус тус үүрэг болгосугай.                                                          

                             

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД               Б.БАТ-ЭРДЭНЭ

   

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГА                  А.ИШДОРЖ

 

 

 

24.2. Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.

66.1.Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

72.1.1.хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

72.1.2.шаардлагатай гэж үзвэл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тусган хамтарсан шийдвэр гаргаж, биелэлтийг зохион байгуулах;

15.1.Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална.

15.4.Агаарын чанарыг сайжруулах бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан 1:25000-аас доошгүй масштаб бүхий газрын зургийг тухайн нутгийн захиргааны байгууллага үйлдэж, нийтэд нээлттэй байлгана.

 

ТАНИЛЦСАН:

 

ДЭД САЙД                                                                           Г.ТҮВДЭНДОРЖ

 

2022 оны ...... дугаар сарын....

                                                             ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                Э.БАТТУЛГА                                                                                                                        

2022 оны ....  дугаар сарын .......

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА                                                                       Б.БУЯННЭМЭХ

 

2022 оны ...... дугаар сарын....

 

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА                                                   А.ЭНХБАТ 

           

2022 оны .... дугаар сарын .......

 

ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА

                                                                                                         С.ЦОГТГЭРЭЛ

 

2022 оны .... дугаар сарын .......

 

ХЯНАСАН:

ХУУЛИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН  

                                                                                         О.БАТСАЙХАН

 

2022 оны .... дугаар сарын .......

 

            БОЛОВСРУУЛСАН:

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН

МЭРГЭЖИЛТЭН                                                                       Ц.МӨНХБАТ

 

 

2022 оны .... дугаар сарын .......

 

2022-08-15 00:00:00