• Албан ёсны цахим хуудас
Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах шийдвэрийн төсөлд саналаа өгнө үү.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

                                                                       20... оны ... дүгээр   сарын ...-ны өдөр                            Дугаар ........... / .............                        Улаанбаатар хот

 

Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх

журмыг шинэчлэн батлах тухай

 

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг 1 дүгээр хавсралтаар, уг бүсүүдэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Арвайхээр, Хархорин сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус даалгасугай.

3. Энэхүү хамтарсан тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга /П.Цогтсайхан/, Өвөрхангай аймгийн Засаг дарга /И.Доржсүрэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

         4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан “Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн А/73-А/149 дүгээр хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                                                                    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ                                                        ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

                                                                      ЖУУЛЧЛАЛЫН САЙД                             Б.БАТ-ЭРДЭНЭ                       ЗАСАГ ДАРГА                      И.ДОРЖСҮРЭН

                                                                                                                                                                                                

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,                      Өврхангай аймгийн Засаг даргын 2022 оны .... дүгээр сарын .... -ны өдрийн  .........../............ дугаар хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралт

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумын агаарын

 чанарыг сайжруулах бүс

 

Бүс

Бүсэд хамрагдах баг

Өрхийн тоо

1 дүгээр бүс

Арвайхээр сумын төвийн 13 багийн өрх

....

2 дугаар бүс

Хархорин сумын төвийн нийт өрх

....

 

 

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Өвөрхангай аймгийн Засаг даргын

2022 оны .... дүгээр сарын .... -ны өдрийн  .........../............ дугаар хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт

 

АРВАЙХЭЭР, ХАРХОРИН СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ

 САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Арвайхээр, Хархорин сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

        1.2.Энэ журмыг Арвайхээр, Хархорин сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү журмын хэрэгжилтийг Арвайхээр, Хархорин сумын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэргэшил арга зүйгээр, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын бохирдлын холбогдох мэдээллээр хангаж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллана.

1.4.Журмыг байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулж ажиллана.

1.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулах аливаа арга хэмжээг авч ажиллана.

1.6.Агаарын чанарын төлөв байдлаас хамааран журамд зохих өөрчлөлт оруулж болно.

1.7.Журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.Үүнд:

1.7.1.”Агаарын чанарыг сайжруулах бүс” гэж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тогтоосон бүсийн хил хязгаарыг.

1.7.2.”Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” гэж Монгол Улсын болон олон улсын стандарт, норм шаардлагад нийцсэн сайжруулсан зуух, сайжруулсан түлш болон сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, газрын гүний дулаан), био түлш (ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн), цахилгаан болон бүх төрлийн халаагуурыг:

1.7.3.”Сайжруулсан зуух” гэж орон сууцны хатуу түлшээр ажилладаг зуух-Тавигдах шаардлага ба турших аргачлал MNS EN13240:2011 болон “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5457-2005 стандартуудыг нэгэн зэрэг хангасан зуухыг:

1.7.4.‘’Сайжруулсан түлш’’ гэж Монгол Улсын “Шахмал түлш. Техникийн шаардлага” MNS 5679: 2011 стандартын шаардлага хангасан нүүрсэн шахмал түлш, хагас коксон шахмал түлш, модны үртсэн шахмал түлшийг:

 

Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам

2.1.Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс:

      2.1.1.Хамрах хүрээ: Арвайхээр сумын 13 багийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хамаарна.

     2.1.2.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

     2.1.2.1.Нам даралтын зуухны тоог үе шаттайгаар бууруулах;

     2.1.2.2.Айл өрхүүдийг агаарын чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр үе шаттай хангах ажлыг зохион байгуулах;

     2.1.2.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, бүрэн шаталттай сайжруулсан шахмал түлш, зуухаар хангах ажлыг зохион байгуулах;

       2.1.2.4.Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

       2.1.2.5.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;

       2.1.2.6.Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх

      2.1.2.7.Өвөлжөлтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаалгыг зөв бөгөөд сайтар хийлгэх.

      2.1.2.8.Тус бүсэд байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх

2.2. Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс

      2.2.1.Хамрах хүрээ: Хархорин сумын төвийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хамаарна.

      2.2.2. Хэрэгжүүлэх арга хэмжээ:

      2.2.2.1.Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээ авах;

      2.2.2.2.Цахилгаан халаагуур нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах .

      2.2.2.3.Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

      2.2.2.4.Байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах;

      2.2.2.5.Нам даралтын зуухнуудыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг үе шаттай зохион байгуулах;

     2.2.2.6.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;

    2.2.2.7.Өвөлжөлтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаалгыг зөв бөгөөд сайтар хийлгэх;

    2.2.2.8.Тус бүсэд байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх;

Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг

          3.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

3.2.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.3.Аймгийн Засаг дарга ерөнхий удирдлага зохион байгуулалтаар хангаж, бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ.

 3.4.Арвайхээр, Хархорин сумын Засаг даргын Тамгын газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

          3.4.1.Агаарын тухай хууль тогтоомж болон энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах;

          3.4.2.Иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэд, олон нийтэд зориулан агаарын бохирдол, түүний хор нөлөө болон эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

           3.4.3.Хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах;

           3.4.4.Сум, багийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах;

          3.4.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөлт явуулах;

           3.4.6.Энэхүү журмыг иргэн, олон нийтэд сурталчлан таниулах;

            3.4.7.Гэрт амьдарч байгаа айл өрхүүдэд агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогыг жил бүр хийж, мэдээллийн сан үүсгэнэ.

           3.4.8.Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээний багц шийдлийг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

          3.4.9.Агаарын чанарыг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мод, мандлын цэцэг тарих сургалтыг зохион байгуулж, мандлын цэцгийн үр болон тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

          3.4.10.Төрөл бүрийн үнс болон хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор  хог тээвэрлэх автомашины тоог нэмэгдүүлнэ.

3.5.Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог сайжруулан, сургалт сурталчилгааны ажлыг хийнэ.

3.6.Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь агаарын бохирдлын хяналт, шинжилгээний ажлыг өдөр бүр агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогыг жил бүр хийж агаарын бохирдлын мэдээллийн санг баяжуулан, мэдээллээр аймгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэд, олон нийтийг хангана.

Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хориглох зүйл

     4.1.Арвайхээр, Хархорин сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

 4.1.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулахыг хориглохоос гадна дараах дэглэмийг дагаж мөрдөнө.Үүнд:

     4.1.1.Дулаан алдагдлыг багасгах, нэмэлт дулаалга хийх;

     4.1.2.Хог хаягдал болон нийлэг материалтай зүйл шатаахгүй байх;

     4.1.3.Улс, аймаг, сумаас зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;

     4.1.4.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;

      4.1.5.Хог хаягдлыг зориулалтын сав, цэгт цуглуулан, тээвэрлүүлэх;

      4.1.6.Агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

     4.1.7.Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;

      4.1.8.Орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг гүйцэтгэх;

      4.1.9.Халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглох;

      4.1.11.Аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний цэг салбарууд автомашины зогсоолоо тохижуулж, хатуу хучилттай болгох;

      4.1.12.Агаар чанарыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн усан оргилуурыг ажиллуулж, ойн зурваст мод тарих;

      4.1.13.Аймаг, сумын төвд байрладаг аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний цэг салбар, айл өрхүүдийн ил задгай бие засах газрыг буулгаж, төвлөрсөн бохирын системд холбох

      4.1.14.Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэнэ;

      4.1.15.Стандартын шаардлага хангасан зуухнаас бусад зуухыг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхийг хориглоно;

      4.1.16.Агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглана;

      4.1.17.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, боловсруулсан болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэнэ;

      4.1.18.Зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах болон  хог хаягдал устгах стандартын шаардлага хангаагүй аливаа үйл ажиллагааг хориглоно;

      4.1.19.Гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаахыг хориглоно;

      4.1.20.Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Тав. Хяналт тавих

       5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд эрх бүхий албан тушаалтан, бүх шатны Засаг дарга нар хяналт тавина.

Зургаа. Хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Хүчин төгөлдөр болох

        7.1. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэнээс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

---oOo---

 

 

 

2024-04-12 16:19:24