Иргэдээс ихэвчлэн эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын асуудлаар хандсан бөгөөд тухайн санал, гомдлыг шийдвэрлэж, иргэнд эргэн мэдээлж байна. Гэвч зарим санал, гомдол тасрахгүй, давтагдсаар байгаа тул тухайн асуудал, зөрчлүүдэд шалгалт, мониторинг хийхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.