• Албан ёсны цахим хуудас
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх бүсийн сургалт Өвөрхангай аймагт болж байна.
Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтын журам, аргачлал, цахим системийг ашиглах талаар болон систем дээр ажиллах зааварчилгаа, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг шинэ системээр гүйцэтгэх процессыг бодитоор туршиж, мэдлэг, чадвар эзэмшүүлэх юм. Бүсийн сургалтад Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга, мэргэжилтнүүдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг мэдлэг олгон, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн асуудал хариуцсан 68 төлөөлөгч чадавхжиж байна.

 

2023-04-14 18:02:08