• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын Тамгын газрын зорилго, зорилт

         Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, чиглэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах зорилгоор нутгийн захиргааны байгууллагуудыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах үйл ажиллагааг эрхэлнэ.

АЛСЫН ХАРААМэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО: Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлж чаддаг, цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.

                  ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Хууль дээдлэх, шударга байх зарчим  - Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
  • Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, оновчтой бодлого, чиглэлээр иргэдэд үйлчилж, төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.
  • Ил тод, нээлттэй байх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
  • Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.
  • Хариуцлага хүлээх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана. 

 

 

 

 

2018-05-17 11:58:54